歌手:
Hurd
专辑:
《Best Collection III》Хүннү Сүннү Хамаг Монгол эртний их түүх минь
Чингис Боорчи Мандухай цэцэн агуу дээдэс минь
Амь биеэ бодож хайрлалгүй тэмцэж явсан
Ариун дагшин онгон шүтээн миний эх нутаг
Алтай хангай мянга мянган даваан дээр нь
Хадаг намирсан буурал шүтээн овоо тахилгатай
Хөрст дэлхийг айлгаж явсан арван гуравдугаар зуун
Хөдсөн дээлтэй хувьсгал хийсэн арван нэгэн /21/ он
Халхын гол Хайлааст манхан дөчин таван он
Хорвоо дэлхийд Монгол нэртэй миний эх орон
үеийн үед заяа нийлэн найрсаг амьдарсан
үндэс угсаа нутаг нэгтэй олон ястнууд
Ийм сайхан эх болсон нутгаа хайрлахгүй байхын аргагүй ээ
Ийм сайхан Монгол эх орноо дуулахгүй байхын аргагүй ээ
Эх нутаг минь...
Хүннү Сүннү Хамаг Монгол эртний их түүх минь
Чингис Боорчи Мандухай цэцэн агуу дээдэс минь
Амь биеэ бодож хайрлалгүй тэмцэж явсан
Ариун дагшин онгон шүтээн миний их нутаг
Хөрст дэлхийг айлгаж явсан арван гуравдугаар зуун
Хөдсөн дээлтэй хувьсгал хийсэн арван нэгэн /21/ он
Халхын гол хайлааст манхан дөчин таван он
Харийн дайсны хүслийг хангаагүй миний эх нутаг
Цагаан гэр мал сүрэг минь эх нутгийн чимэг
Царцаан царгиа хөхөөн дуу эх нутгийн минь уянга
Шилбүүр унасан бор жаалууд эх орны минь ирээдүй
Ширхэг чулуу хээрийн өвс нь эх орны минь эрдэнэ
Хоосон алгаа дэлгэдэггүй хадаг барьдаг Монгол
Хоёрхон утастай морин хуураараа хорвоог хөглөсөн
Ийм сайхан эх болсон нутгаа хайрлахгүй л байхын аргагүй ээ
Ийм сайхан Монгол эх орноо дуулахгүй л байхын аргагүй ээ
Ийм сайхан Монгол их түмнээ хайрлахгүй л байхын аргагүй ээ
Ийм сайхан эх болсон газраа дуулахгүй л байхын аргагүй ээ
Ийм сайхан эх болсон нутгаа хайрлахгүй л байхын аргагүй ээ
Ийм сайхан Монгол эх орноо дуулахгүй л байхын аргагүй ээ
ЭХ ОРОН МИНЬ...